Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна
Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 83 хувь буюу 69 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,4 хувь буюу 3 нь ой, хээрийн түймэр,  нэг хуюв буюу нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Хуваалцах