Оюутны дэлхийн аварга шалгаруулах гольфын тэмцээн М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Мэдээллийн алба

Оюутны дэлхийн аварга шалгаруулах гольфын 2026 оны тэмцээн Тайланд улсын Бангконг хотноо алдарт “Бангконг гольф клуб”-т 11 дүгээр сарын 10-13-нд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээн нь Анх 1986 онд Италийн Кальяри хотод зохион байгуулагдаж байсан бөгөөд 2 жилд нэг удаа болдог учир 2026 онд 40 дахь жилдээ 20 дахь удаагийн тэгш ойн түүхэн тэмцээн болж буйгаараа онцлог аж.
Оюутны дэлхийн аваргын анхны тэмцээнд 7 улсын 53 оюутан залуу тамирчид оролцож байсан бол 2026 оны тэмцээнд 20 улсын эмэгтэй, эрэгтэй 151 оюутан шилдэг тамирчид оролцлоо.
Энэ тэмцээн нь эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн (эм,эр) холимог багийн 5 төрлөөр явагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын “Стар клуб”-ын тамирчин М. Буян-Эрдэнэ оролцлоо. Тэрээр өмнө нь 2022 оны Итали Торино, 2024 Финьляндын Коуртайне хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах гольфын тэмцээнд амжилттай оролцож байсан туршлагатай тамирчин юм.
М. Буян-Эрдэнэ нь Монгол Улсын сонирхогчийн гольфын аварга шалгаруулах тэмцээний Хэндикапийн төрлийн болон өсвөрийн гольфын тэмцээний 2 удаагийн аварга болж байв.
Тэрээр сонирхогчдын гольфийн төрлөөр АНУ, Япон, Итали, Финлянд, Солонгос, Хятадын Макао, Тайланд, Вьетнам зэрэг 10 орчим улсад зохиогдсон олон улсын чанартай болон нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцож байсан туршлагатай тамирчин.
Монголын оюутан гольфчин М. Буян-Эрдэнэ нь энэ тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрээр дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцон ихээхэн туршлага хуримтлуулж, Монголын оюутны спорт болрн гольфын спортыг олон улсын тавцанд таниулахад чухал ач холбогдолтой боломж боллоо.


















