Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Арваннэгдүгээр сарын  16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр, 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр, 17-ны өдөр Төв аймгийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын баруун, Дундговь, Дорноговь, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

11-р сарын 15-ны 20 цагаас 11-р сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар үүлшинэ. 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорноговийн өмнөд, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр Дорнодын тал нутгаар 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн , бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 11-13 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026 оны 11-р сарын 17-ноос 2026 оны 11-р сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Төв, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн хойд, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар, 17-ны өдөр Сүхбаатар, Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм, 18, 19-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


Хуваалцах