Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагаас Архангай, Булган, Хөвсгөл, Завхан аймгийн нутаг дэвсгэрт хулуь бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй иргэн аж ахуйн нэгжийн үйлдлийг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулна хяналт шалгалт зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ


















