Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалав.

Уулзалтын үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүслээ.

Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар уг санаачлагыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Хуваалцах