Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын төлөөлөгчид COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо

2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын төлөөлөгчид COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо
НИТХ-ын төлөөлөгчид COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Зураг: МҮОНРТ

2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тус бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой зарим мэдээллийг сонслоо. Мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр танилцуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.5 хувь нь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртсөн бөгөөд цөлжилт, бэлчээр болон газрын доройтлын асуудал нь бүх салбарын хамтын ажиллагааг шаардсан тул онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Хуваалцах