Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нвидиа компани шинэ үеийн хагас дамжуулагч танилцуулжээ

АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч Нвидиа компани хиймэл оюун ухааныг идэвхжүүлж, гүйцэтгэлийг нь сайжруулах шинэ үеийн хагас дамжуулагч танилцууллаа. Шинэ төрлийн хагас дамжуулагч нь нэгэн зэрэг боловсруулалт хийхэд зориулагдсан нэг төрлийн график боловсруулах хүчин чадалтай юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нвидиа компани шинэ үеийн хагас дамжуулагч танилцуулжээ
Нвидиа компани шинэ үеийн хагас дамжуулагч танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч Нвидиа компани хиймэл оюун ухааныг идэвхжүүлж, гүйцэтгэлийг нь сайжруулах шинэ үеийн хагас дамжуулагч танилцууллаа. Шинэ төрлийн хагас дамжуулагч нь нэгэн зэрэг боловсруулалт хийхэд зориулагдсан нэг төрлийн график боловсруулах хүчин чадалтай юм байна. Уламжлалт хагас дамжуулагчтай харьцуулахад шинэ төрөл нь асуулгад хариулт өгөхдөө 30дахин хурдтай, эрчим хүчний хэмнэлт нь 25 дахин илүү юм байна.

Энэхүү шинэ төрлийн хагас дамжуулагчийг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргах төлөвтэй байна. Нвидиа компанийн гүйцэтгэх захирал "бүтээмж өндөртэй хиймэл оюун ухаан бол бидний цаг үеийг тодорхойлогч технологи юм. Шинэ төрлийн хагас дамжуулагч аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг хөдөлгөх хөдөлгүүр нь мөн" гэж энэхүү шинэ төрлийн хүч чадлыг үнэлсэн байна. Нвидиа нь хагас дамжуулагчийн зах зээлийн 80 хувийг эзэлдэг, үнэлгээгээрээ АНУ-д Майкрософт, Эппль-ийн дараа гуравдугаарт ордог, шинэ үеийн хагас дамжуулагч хөгжүүлснээрээ ноёрхлоо улам бэхжүүлэх зорилт тавьжээ. Технологийн тэргүүлэх Амазон, Google, Microsoft зэрэг гол худалдан авагчид нь үүлэн тооцооллын үйлчилгээ болон өөрсдийн хиймэл оюуны бүтээгдэхүүнүүддээ энэхүү шинэ төрлийг ашиглана гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхий даяар хиймэл оюун ухааны хэрэглээ эрс нэмэгдсэнээс шинэ үеийн хиймэл оюун ухааны хагас дамжуулагч хөгжүүлэхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Хуваалцах