Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны 10 дугаар сарын 5-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 9-нийг хүртэл өдөртөө ихэнх нутгаар дулаахан байна.

Хур тунадас:Аравдугаар сарын 06-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:Аравдугаар сарын 07-09-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар, 12, 13-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Аравдугаар сарын 09-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. Аравдугаар сарын 10-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Аравдугаар сарын 10-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 09,10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Аравдугаар сарын 09-нийг хүртэл өдөртөө дулаарч шөнөдөө 0-5 хэм дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Аравдугаар сарын 10-наас өдөртөө бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0-5 хэм, Яармаг-Сонгиноны орчмоор 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Хуваалцах