Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-ын пуужин Иран Улсын хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай орууллаа

Энэ үйл явдал Москва, Техраны хооронд хамтын ажиллагаа илүү ойртож байгааг илэрхийллээ гэж Өрнөдийн шинжээчид үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-ын пуужин Иран Улсын хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай орууллаа
ОХУ-ын пуужин Иран Улсын хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай орууллаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын пуужин Иран Улсын хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай оруулсан байна.

Энэ үйл явдал Москва, Техраны хооронд хамтын ажиллагаа илүү ойртож байгааг илэрхийллээ гэж Өрнөдийн шинжээчид үзэж байна.

Оросын "Союз" пуужин өөрийн 17 хиймэл дагуул, Ираны нэг хиймэл дагуулыг тойрог замд хүргэхээр Алс Дорнод дахь "Восточный" сансрын буудлаас өнгөрсөн пүрэв гарагт хөөрсөн гэж Оросын төрийн өмчит "Роскосмос" компаниас мэдэгджээ.

Техраны төв телевизийн мэдээлснээр Ираны 110 кг жинтэй хиймэл дагуул нь байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад зорилгоор зураг авах гурван камераар тоноглогджээ.

Уг хиймэл дагуул сансрын тойрог замд орж, системээ тохируулсны дараа бүрэн ажиллагаатай болно гэж Ираны төрийн телевиз мэдээлсэн байна.

Үүнээс өмнө 2022 онд ОХУ мөн л Ираны "Хайям" хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулж байсан юм.

Иран Улс сансрын хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 23 удаа сансарт хиймэл дагуул хөөргөснөөс 12 нь Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн засаглалын үед тохиосон гэж тус улсын Харилцаа холбооны сайд мэдэгджээ.

Хуваалцах