Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга хурандаа С.Түвшинтөгсөөр ахлуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтарсан ажлын хэсэг ҮБХИС-ийн хээрийн сургалтийн төвд ажиллаж, оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын үйл явцтай танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа
"Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга хурандаа С.Түвшинтөгсөөр ахлуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтарсан ажлын хэсэг ҮБХИС-ийн хээрийн сургалтийн төвд ажиллаж, оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын үйл явцтай танилцлаа.

Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус сургалтын цэргийн алба, сахилга зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, материал хэрэгслийн хангалт, эрүүл ахуйн чиглэлээр шалган туслах ажлыг зохион байгууллаа.

Хуваалцах