Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Палестиныг дэмжигчид Холокостыг нэхэн дурсах музейн гадна жагсав

Өнгөрсөн Ням гарагт Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо Холокост буюу Дэлхийн 2-р дайны үед 6 сая еврей үндэстнийг хоморголон устгасан түүхэн мөрийг нэхэн дурсах Холокостын музей нээлтээ хийсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Палестиныг дэмжигчид Холокостыг нэхэн дурсах музейн гадна жагсав
Палестиныг дэмжигчид Холокостыг нэхэн дурсах музейн гадна жагсав. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Ням гарагт Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо Холокост буюу Дэлхийн 2-р дайны үед 6 сая еврей үндэстнийг хоморголон устгасан түүхэн мөрийг нэхэн дурсах Холокостын музей нээлтээ хийсэн байна. Тэр дундаа Дэлхийн 2-р дайны үед Нидерландад амьдарч байсан 102 мянга орчим еврей иргэний дурсгалыг хүндэтгэж ёслолын үйл ажиллагаа өрнөжээ. Тус музейн нээлтэд Нидерландын хаан болоод Израилын ерөнхийлөгч Изхак Герцог нар оролцжээ.

Тэгвэл яг одоо Газын зурваст өрнөж байгаа хэргээс улбаатай энэхүү музейн нээлт болоод Израилын ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн Палестиныг дэмжигч иргэд музейн гадна эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна. Тодруулбал, Палестиныг дэмжигч хэдэн мянган иргэн музейн ойролцоох Уотерлүү талбайд цугларч, Палестины далбааг өргөн, Газын зурвас дахь хядлагыг яг одоо зогсоох ёстой гэж уухайлж байжээ.

Хуваалцах