Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Ресторан, зочид буудал, амралтын газар, авто үйлчилгээний татварыг 50 хувиар багасгана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ресторан, зочид буудал, амралтын газар, авто үйлчилгээний татварыг 50 хувиар багасгана
Ресторан, зочид буудал, амралтын газар, авто үйлчилгээний татварыг 50 хувиар багасгана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нийслэл хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд 2 хувийн татвар ногдуулдаг. Ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1 хувь болгож, 50 хувиар багасгана. Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг 2 хувь хэвээр үлдээхээр тусгажээ.

846531268_1577118614445962_5327391568821015894_n

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан. Энэ удаагийн зөвлөлийн хуралдаанаар шатахууны хомсдолоос шалтгаалсан инфляц, үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг бууруулахгүй. Харин ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн татварыг 1 хувь болгож, 50 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.

Хуваалцах