Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор БНХАУ-ын Саньяа хотноо Азийн элсний VI наадам 4 дүгээр сарын 22-ны өдөр хөшгөө нээх гэж байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 50 тамирчин дасгалжуулагч багш, албаны төлөөллийн хамт оролцохоор Зохион байгуулах хороонд баталгаажууллаа. Үүнд:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно. Зураг: МҮОНРТ

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор БНХАУ-ын Саньяа хотноо Азийн элсний VI наадам 4 дүгээр сарын 22-ны өдөр хөшгөө нээх гэж байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 50 тамирчин дасгалжуулагч багш, албаны төлөөллийн хамт оролцохоор Зохион байгуулах хороонд баталгаажууллаа. Үүнд:

  • Гандбол- эрэгтэй 7, эмэгтэй 10 тамирчин

  • 3х3 сагсан бөмбөг- эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин

  • Элсний волейбол- эрэгтэй 2, эмэгтэй 2

  • Жюү жицү эрэгтэй 5, эмэгтэй 6 тамирчин

  • Элсний бөх- эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин

  • Акуатлон- эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин

  • Элсний хөнгөн атлетик- эмэгтэй 2 тамирчин

  • Тэкбол- эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин

Монголын багийн тэмцээний салхийг гандболын эрэгтэй баг 4 дүгээр сарын 21-ний өдөр Оман болон Тайланд улстай хийх тоглолтоор эхлүүлнэ.

Азийн элсний наадам БНХАУ-ын Хайянг хотноо 2012 онд, Вьетнам улсын Дананг хотноо 2016 онд болсноос хойш тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласны эцэст хоёр дахь удаагаа БНХАУ-д болж буйгаар онцлогтой.

АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ноос 14 спортын 62 төрөл зайд болох энэхүү наадамд 1,800 орчим тамирчид оролцохоор Санъяа хотноо хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилтдаа ороод байна.

Наадмын нээлт 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20.00цагт Азийн элсний наадмын паркад болно.

Хуваалцах