Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Зураг: МҮОНРТ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 507 алба хаагч, 113 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, цасанд суусан 23 автомашиныг татан гаргажээ.

Хуваалцах