Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болсон. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20.00-00.00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль юм.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн нийт 3 чиглэлийн 24 тээврийн хэрэгсэл 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас хойш доорх маршрутаар үйлчилгээ үзүүлнэ.

Түүнчлэн шөнийн марафон зохион байгуулагдахтай холбогдуулан гүйлтийн замналд орж буй зам, талбайд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт үүсэх тул Ч:84 “Бага тэнгэр сити – Хан Хиллс – 120 мянгат”, М:6 “ТЭЦ-3 – Баянмонгол хороолол – Монгол тэмүүлэл сургууль” чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг 20:00 цагаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөж байна.

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн

ШҮ: 1 Офицер -5 шар

ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай

ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин чиглэлийн автобус шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Хуваалцах