Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгслөө

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, "Пентатоник" академийн ерөнхийлөгч, сэтгүүлч, продюссер, хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион 70 насандаа таалал төгслөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгслөө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгслөө. Зураг: МҮОНРТ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, "Пентатоник" академийн ерөнхийлөгч, сэтгүүлч, продюсер, хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион 70 насандаа таалал төгслөө. Тэрээр 1957 оны тавдугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо мэндэлжээ.

Б.Долгион нь Монголын соёл урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө дархалж, үнэтэй хувь нэмрээ оруулж явсан эрхэм хүмүүн юм. Түүний аяыг нь зохиосон “Урин хавар ирлээ” дуу хамгийн анхны уран бүтээл нь байлаа.

Түүний урлагийн замнал 1974 оны үеэс эхэлсэн бөгөөд “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл”, “Сэхүүн салхи”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Учралын блюз”, “Хослон дуулъя”, “Намрын гуниг” зэрэг түмний сэтгэлд шингэсэн олон арван уран бүтээл туурвижээ.

Мөн тэрээр 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл МҮОНР-ийн “Рок архив” хөгжмийн нэвтрүүлгийг бэлтгэн хөтөлж, сонсогчдын сонсох дуртай нэвтрүүлэг болгож чадсан билээ.

Түүний бүтээл туурвил, Монголын хөгжмийн салбарт оруулсан томоохон хувь нэмрийг үнэлэн 2023 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хүртээсэн юм.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хуваалцах