Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн санхүүжилтээр ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал унтраах техник спортын сургалтын цамхагт “Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламж”-ийг “Шарк экстрем трейвэл” ХХК гэрээний дагуу гүйцэтгэж, 2026 он

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо
Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламжтай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн санхүүжилтээр ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал унтраах техник спортын сургалтын цамхагт “Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламж”-ийг “Шарк экстрем трейвэл” ХХК гэрээний дагуу гүйцэтгэж, 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өглөө.


Тус сургалтын байгууламж нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Ингэснээр өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, ханан хадан авиралтын спортын тамирчдыг бэлтгэх боломж бүрдэж байна.

Хуваалцах