Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнөөдөр (2026.05.13) гарсан хоёр хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн нийт 143 хүн, 24 автомашинтайгаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнөөдөр (2026.05.13) гарсан хоёр хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн нийт 143 хүн, 24 автомашинтайгаар ажиллаж байна.

Үүнд:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс 10:40 цагт гарсан хээрийн түймэр,

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр" гэдэг газар 20:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраах ажиллагааг тус тус зохион байгуулж байна

Хуваалцах