Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна

Урьдчилан сэргийлэх үзлэг Говь-Алтай аймгийн Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул суманд зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн эрсдэл өндөртэй сумдын зорилтот бүлгийн иргэдэд “Хаалганаас хаалганд” хүрч үйлчлэх урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна.

Урьдчилан сэргийлэх үзлэг Говь-Алтай аймгийн Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул суманд зохион байгуулагдлаа.

Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн газрын хамтран ажиллах гэрээний дагуу Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч, рентген техникч нар сумдад хүрч үйлчлэн, зорилтот бүлгийн 531 хүнийг хамрууллаа гэж Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хуваалцах