Тарваган тахал өвчнөөс сэргийлье
Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй зоонозын халдварт өвчин юм.
Мэдээллийн алба

Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй зоонозын халдварт өвчин юм. Тарваган тахлын нууц үе дунджаар 2–3 хоног үргэлжилдэг. Өвчний хэлбэрээс хамааран дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болно.
Хэрэв тарвагатай харьцсан, агнасан, арьс өвчсөн, махтай нь харьцсан, эсвэл тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.
Булчирхайн хэлбэр Гэнэт халуурах Булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болох Толгой хүчтэй өвдөх Чичрэх Маш их ядарч, сулдах Уушгины хэлбэр Өндөр халуурахЧичрэхХаниахАмьсгалахад хүндрэлтэй болохЦустай цэр гарах
Гэдэсний хэлбэрМаш өндөр халуурах ЧичрэхТолгой хүчтэй өвдөх БөөлжихГүйлгэх
Эрт оношлуулж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь өвчний хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалъя. Тарвага агнахгүй, түүхий эд, махтай нь харьцахгүй байцгаая.


















