Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна

Нийслэлийн Баянгол дүүрэг 2026-2028 онд "Баянгол Боловсрол" хөтөлбөрийн хүрээнд "Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна
"Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянгол дүүрэг 2026-2028 онд "Баянгол Боловсрол" хөтөлбөрийн хүрээнд "Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг" дэд арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хичээлийн жилд тус дүүргийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуульд 216, бусад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 489, хувийн хэвшлийн цэцэрлэгт 45 ялгаатай хэрэгцээтэй /хөгжлийн бэрхшээлтэй/ суралцагч суралцаж боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.

Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилтийг хангахад Баянгол дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачилга гаргаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар "Санамж бичиг" байгууллаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах