Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 62 хувьд хүрчээ
Мэдээллийн алба

2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод хамралт 67.0 хувьтай байна.
Хамралтаараа нийслэлд:
Сонгинохайрхан дүүрэг – 76.5%
Баянгол дүүрэг – 74.3%
Хан-Уул дүүрэг – 73.5%
Орон нутагт вакцинжуулалтын хамралт 55.5 хувьтай байна.
Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:
Дорнод – 65.9%
Ховд – 64.0%
Увс – 63.9%
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна.
6 сар–1 нас: 65.7%
1–2 нас: 37.6%
3–6 нас: 82.4%
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.


















