Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Мэдээллийн алба

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон албаныхан хөдөө аж ахуйн салбарын сонсгол болон Говь-Алтай, Төв аймагт гараад байгаа ямааны годрон өвчний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат“Ямааны годрон өвчин 1950-иад онд гараад түүнээс хойш 2024 онд гарсан. Ингэхдээ хил орсын бүсээр гарсан байна. Тухайн үед 15 мянга орчим ямааг устгал оруулж, орон нутгаас нөхөн төлбөр олгож байсан. Өнөөдөр гараад байгаа годрон өвчинд олон хүчийн зүйл нөлөөлжээ.
Тухайлбал, БНХАУ-ын арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг тогтоосон. Мал эмнэлгийн мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу ямар ч арга хэмжээ аваагүй.
Ухна зарсан хүмүүс хаашаа, хэдэн ухна зарснаа хэлэхгүй байгаа. Иймээс бид энэ асуудлаар тагнуулын байгууллага болон ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандсан .
Ямааны годрон гарсан орон нутагт болж байгаа мэдээллийг бид мэдэж байгаа. Одоогийн байдлаар 5 мянга гаруй ямаа устгалд оруулсан байгаа.
Энэ удаагийнх бол хууль бус үйл ажиллагаа орсон байна гэдэг нь тодорхой байна.
Вакцины тухайд 1950-2000 он хүртэл биокомбинат годрон өвчний вакцин үйлдвэрлэж байжээ. Энэ хугацаанд годрон өвчин гараагүй учраас 2000 оноос хойш вакцин үйлдвэрлэхээ больсон байна.
Өнөөдрийн нөхцөл байдлаас шалтгаалж вакцины асуудал яригдаж байгаа. Шууд гаднаас вакцин авч ирээд хийх боломжгүй юм билээ. Тэгэхээр биокомбинатад вакцин үйлдвэрлэж байгаа, сар гаруй хугацаа орно" гэв.


















