Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:Аравдугаар сарын 09-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

10-р сарын 05-ны 20 цагаас 10-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 05-06-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд, Увс, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 06-ны өдөр Увс, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.5 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 07-ноос 2026 оны 10-р сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий, Увс, Архангайн зарим, Завханы зүүн сумдын нутгаар, 07-08-нд шилжих шөнө Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм, 09-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим, Завханы баруун сумдын нутгаар, 10-нд Завхан, Хөвсгөлийн ихэнх, Увс, Ховдын зүүн, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 07-08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. 09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах