ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 6-7-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 6-7-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2025 оны аравдугаар сарын 06-ны 20 цагаас
2025 оны аравдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нийт нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


















