ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 07, 08-нд ихэнх нутгаар бороо орохгүй цаг агаар тогтуун байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 07, 08-нд ихэнх нутгаар бороо орохгүй цаг агаар тогтуун байна.
2025 оны зургаадугаар сарын 06-ны 20 цагаас
2025 оны зургаадугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор,Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр, 9-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 8-нд тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 8, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


















