Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна .

10-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн төв хэсгээр цэлмэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13  хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 05-наас 2026 оны 10-р сарын 09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 5-нд Баян-Өлгийн хойд, Увсын зарим сумдын нутгаар, 5-6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд сумд, Архангайн зарим сумдын нутгаар, 8-нд Завхан, Хөвсгөлийн хойд сумд, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 6, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм , Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм , бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм , говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм , бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Хуваалцах