Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Мэдээллийн алба

Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2026 оны аравдугаар сарын 1-нээс улс орон даяар эхэлнэ. Энэхүү үзлэг 2026 оны 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
ЭМЯ, БСШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, ЭХЭМҮТ үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа аж.
Энэ үзлэг оношилгоонд цэцэрлэгийн дунд бүлэг буюу гурван настан, БЕС-ийн 1 6 10 дугаар ангийн сурагчдыг насны онцлогт нь тохируулж хамруулах юм байна.
Иймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн сургуулиас зохион байгуулах таниулсан зөвшөөрөлтэй танилцан, хүүхдээ эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулан, ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлээрэй.


















