Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Улс төр

Удирдлагын багийн өргөтгөсөн бүрэлдэхүүний хурал боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Удирдлагын багийн өргөтгөсөн бүрэлдэхүүний хурал боллоо
Удирдлагын багийн өргөтгөсөн бүрэлдэхүүний хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын багийн өргөтгөсөн бүрэлдэхүүний хурал 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо.

Хурлаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтын дүнгийн танилцуулга болон Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хийсэн хяналт шалгалтын болон ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх танилцуулгыг тус тус сонсож хэлэлцлээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг яаралтай арилгах, хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаашид зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахыг удирдлагын багаас санууллаа. Мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Нийгмийн даатгалын байгууллага нь хяналт шалгалтын үйл ажиллагааг цахимаар болон зайн хяналтаар явуулахаар системийн шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тиймээс тус ажлыг хэрэгжүүлэхэд салбарын хэмжээнд тэтгэврийн хувийн хэргийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор удирдлагын багаас дараах үүргийг өглөө. Үүнд:

- Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахад онцгойлон анхаарах;

- Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх ;

- Нийгмийн даатгалын орлогын төвлөгөөг биелүүлэх, шимтгэлийн өр авлагыг бууруулахад анхаарч ажиллах ;

- Албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулахад онцгой анхаарах ;

- Нийгмийн даатгалын байгууллагын удирдлагууд ёс зүйг чандлан сахиж, манлайллыг үзүүлж ажиллах;

- Салбарын хэмжээнд шат шатандаа ёс зүй сахилга, хариуцлагыг эрхэмлэн нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай иргэдэд хүргэхэд анхаарч ажиллах.

Хурлын төгсгөлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаар баталсан Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд дагалдах дүрэм, журмыг боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх, хуулийг сурталчлах, олон нийтэд танилцуулах ажлыг хийж байгаа талаар мэдээлэл өгсөн бөгөөд 21 аймагт хийх сургалтуудыг хариуцлагатай зохион байгуулах, сургалтад албан хаагчид, ажил олгогч, иргэд, даатгуулагчдыг сайтар хамруулахыг анхаарууллаа.

Хуваалцах