Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Өег гурил" ХХК нь ISO9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Энхтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр, М.Бадамсүрэн, Б.Уянга, Д.Бум-Очир нар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ ХХААХҮЯ яам болон харьяа байгууллагуудтай танилцсан билээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өег гурил" ХХК нь ISO9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ
"Өег гурил" ХХК нь ISO9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Энхтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр, М.Бадамсүрэн, Б.Уянга, Д.Бум-Очир нар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ ХХААХҮЯ яам болон харьяа байгууллагуудтай танилцсан билээ.

Байнгын хорооны гишүүд үндэсний үйлдвэрлэгч "Өег гурил" ХХК-иар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус компани дэлхийн гурил үйлдвэрлэлийн тэргүүлэх Алапала группын техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байгаа талаар компанийн захирал А.Батсуурь мэдээлэл өгсөн юм.

"Өег гурил" ХХК нь ISO9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, Монгол Улсын нийт гурилын хэрэгцээний 30 гаруй хувийг дангаар хангаж байна. Өдөрт 150 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгээ онцоллоо.

Тус компанид 270 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.

Хуваалцах