Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 325 гомдол, хүсэлтийг хүлээн авсан

​Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 325 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1095 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэ

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 325 гомдол, хүсэлтийг хүлээн авсан
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 325 гомдол, хүсэлтийг хүлээн авсан. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 325 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1095 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 3 гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 182 гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн бол одоо 913 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 15 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 26 иргэнд өгч ажиллажээ.

Хуваалцах