Үерийн улмаас эвдэрсэн авто замыг сэргээн засаж байна
Зам хариуцагч “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбар нь авто замын далан, хөвөөг нөхөн сэргээх ажлыг 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлээд байна.
Мэдээллийн алба

2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0303 дугаартай Баянхонгор–Алтай чиглэлийн улсын чанартай авто замын км 65-84-ийн хооронд үерийн ус бууж, нийт 16 хэсэг газарт үерийн усны хүчтэй урсгалын нөлөөгөөр замын хөвөө болон далангийн хэсгүүд угаагдаж, зарим хэсэгт замын хийцийн тогтвортой байдал алдагдан, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц эвдрэл үүссэн.
Зам хариуцагч “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбар нь авто замын далан, хөвөөг нөхөн сэргээх ажлыг 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлээд байна.
Иймд иргэд, жолооч та бүхнийг тухайн авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас сануулжээ.




















