Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ-ын ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллана

Засгийн газраас өргөн барьсан импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр дэмжсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллана
УИХ-ын ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллана. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас өргөн барьсан импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр дэмжсэн.

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад хуулийн зорилго чиглэж байна.

Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.

Ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллаж, хяналт шалгалт хийхээр болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · УИХ-ын ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд гурилын үйлдвэрүүдэд ажиллана

Ирэх 7 хоногт импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн гол хэлэлцүүлэг өрнөнө.

Хуваалцах