Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

"Улаанбаатар Их дуулга” тэмцээний тасалбар худалдаанд гарчээ

“Улаанбаатар их дуулга” тэмцээний тасалбар албан ёсоор худалдаанд гарчээ. Тус тэмцээн ирэх зургаадугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд AIC STEPPE ARENA-д болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улаанбаатар Их дуулга” тэмцээний тасалбар  худалдаанд гарчээ
"Улаанбаатар Их дуулга” тэмцээний тасалбар худалдаанд гарчээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын тасалбар худалдаанд гарчээ. Тус тэмцээн ирэх зургаадугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд AIC STEPPE ARENA-д болно.

2028 оны олимпын оноо олгож эхлэх тус тэмцээнд оролцох багууд эхнээсээ бүрэлдэхүүнээ зарлаад эхэлжээ.

“Улаанбаатар их дуулга”-д оролцохоор мэдүүлсэн ОХУ-н багийг Дэлхийн хошой аварга, их дуулгын 10 удаагийн аварга Инал Тасоев тэргүүлэн ирэх нь батлагдав. ОХУ-н багт дэлхийн аварга Арман Адамиан, Тимур Арбузов, олимпын хүрэл медальт Мадина Таймазов нар багтжээ.

Харин Их Наран улс буюу Япон улсаас Олимпын аварга, Дэлхийн 5 удаагийн аварга Абэ Үта, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Санширо Мурао, Дэлхийн аварга Рюүжү Нагаяама, Дэлхийн аварга Такеоки Такеши тэргүүтэй хүчирхэг баг Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм байна.

Хуваалцах