Өнөөдөр “Ээждээ захидал бичээрэй” уралдааны хүндэтгэлийн тоглолт болно
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2007 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг жил бүр зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Мэдээллийн алба

Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 30.000 орчим оролцогч захидлаа ирүүлжээ.
Тэгвэл шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 18 цагт тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Тоглолтод шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчид, дуу оруулагчид уншиж, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэх юм.