Ургац хураалтад зориулан 350 тонн дизель түлш нөөцөлжээ
ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Ургац хураалтын шатахууны нөөц бүрдүүлэх хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 350 тонн татан авч нөөцөлжээ.
Мөн 1000 тонн дизель түлшийг 4960 төгрөгөөр нийлүүлэхээр шатахуун импортлогч 1 аж ахуй нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ хийгдэж үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчдад 130 тонн түлшийг олгоод байна.
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хуваалцах


















