Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна
"Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

6b06b11d22dfb32b15f75c4b

Өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 21 аймгийн малчин, хоршоологчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

6b06b24622dfb32b15f75c50 (1)

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр"Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь ямар нэг дундын зуучлалгүйгээр малчид, үйлдвэрлэгчид өөрсдийн гараар бэлтгэсэн шинэ мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, жимс жимсгэнээ борлуулж буйгаараа онцлог юм. Худалдаа өнөөдөр эхэлсэн хэдий ч иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй, оролцогч малчид, үйлдвэрлэгчид борлуулалт сайн байгааг хэлж байна. Нийслэлчүүд та бүхнийг тав хоногийн турш үргэлжлэх “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаагаар зочилж, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг малчид, үйлдвэрлэгчдийн гар дээрээс худалдан авахыг уриалж байна” гэлээ.

6b06b11122dfb32b15f75c4a
Хуваалцах