Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймгийн Хархорин суманд олон улсын стандартад нийцсэн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинийн таван буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр орчин үеийн жишигт нийцсэн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгийн Хархорин суманд олон улсын стандартад нийцсэн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ
Өвөрхангай аймгийн Хархорин суманд олон улсын стандартад нийцсэн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинийн таван буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр орчин үеийн жишигт нийцсэн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ. Шинэ эмнэлгийн барилга нь орчин үеийн дизайн шийдэлтэй, эмнэлгийн зориулалтын стандарт шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилчдад аюулгүй, тав тухтай, ээлтэй орчныг бүрдүүлэв.


Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд компьютер томографийн (CT) аппарат, ходоодны дурангийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулснаас гадна гемодиализын аппаратыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Ингэснээр зэргэлдээ сум, бүс нутгийн иргэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг орон нутагтаа шуурхай, чанартай авах боломж бүрдэж байна.

Хуваалцах