Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна

Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд замын зорчих хэсгийн суурь болон өнгө хучилтыг бүрэн гүйцэтгээд байгаа юм. Мөн цэвэр ус, холбоо, дулаан болон борооны ус зайлуулах шугамыг хүчитгэж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд замын зорчих хэсгийн суурь болон өнгө хучилтыг бүрэн гүйцэтгээд байгаа юм. Мөн цэвэр ус, холбоо, дулаан болон борооны ус зайлуулах шугамыг хүчитгэж, гэрэлтүүлгийг шинээр суурилуулжээ.

Тус замыг өргөтгөснөөр 14 метр байсан өргөн нь 21 метр болон нэмэгдэж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөөний авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой юм.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Анда рөүд” ХХК ажиллаж байна.

Хуваалцах