Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдан борлуулсан үйл ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага шалгана

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдан борлуулсан үйл ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага шалгана
Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдан борлуулсан үйл ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага шалгана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна годрон өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна.

Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.

Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна. Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.

Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдэгдлээ.

Хуваалцах