Шууд Chart

Азийн наадам анх удаа нэг улсын хоёр хотод болно

2018-07-23 13:59:02

Индонезийн Жакарта, Палембанг хотод ирэх наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Азийн спортын 18 дугаар наадам зохион байгуулагдана.

1962 оноос гараагаа эхэлсэн тус наадам түүхэндээ анх удаа нэг улсын хоёр хотод болох гэж байна.

Жакарта хот нь Индоненезийн нийслэл бол Палембанг нь Өмнөд Суматра мужийн нийслэл хот юм.

18 дахь удаагийн Азийн олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны баг, тамирчид 40 спортын 465 төрөл, зайд өрсөлдөнө.

Хөтөлбөрт анх удаа цахим спорт, каное поло төрөл багтжээ. Монголчууд Азийн наадамд анх 1974 оноос оролцож одоогийн байдлаар 20 алт, 37 мөнгө, 80 хүрэл медаль нийт 137 медаль хүртээд байна.

2014 онд болсон Инчоны Азийн наадмаас манай баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн наадам анх удаа нэг улсын хоёр хотод болно   
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй