Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Дөлгөөн: Салхин цэцэг өвчин бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог

Салхин цэцэг өвчний талаар ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тав дугаар тасгийн Б.Дөлгөөн мэдээлэл өглөө.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Дөлгөөн: Салхин цэцэг өвчин бага насны  хүүхдүүдэд элбэг тохиолддог
Б.Дөлгөөн: Салхин цэцэг өвчин бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог. Зураг: МҮОНРТ

Салхин цэцэг өвчний талаар ХӨСҮТ-ийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тав дугаар тасгийн Б.Дөлгөөн мэдээлэл өглөө. Тэрбээр” Салхин цэцэг өвчин агаар дуслын замаар халдварладаг. Вирусээр үүсгэгдэг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Энэ өвчний нууц хугацаа урт 10-21 хоног халдвар өндөртэй өвчинд тооцогддог. Салхин цэцгийн нууц хугацааны төгсгөлөөс сүүлийн тууралт гарсан таван хоногийн дотор агаар дуслын замаар усад халдварладаг. Салхин цэцэг өвчин бага насны буюу 0-7 насны хүүхдүүдэд элбэг тохиолддог.

Анхны шинж тэмдэг нь халуурах , тууралт гаргах гардаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийг байгууллагад хандаж зөвлөгөө, зөвлөмж авах хэрэгтэй. Эцэг эх болон зарим иргэдийн хувьд салхин цэцгийн тууралт гарсантай холбоотойгоор гэрээ дур мэдэж эмчилгээ хийж хүндрэлд хүргэдэг. Тухайлбал, арьсны идээд үрэвсэл, вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа бий болгодог. Салхин цэцэг өвчин туссан үед агаарт гарч болно. Гарахдаа амны хаалт зүүж, бусад халдвар тараахгүйгээр агаарт гаргах хэрэгтэй. Мөн салхин өвчний халдвар авсан бол өдөр бүр тогтмол усанд орж, арьсны гадаргууг халдваргүй болгох ёстой” гэлээ.

Хуваалцах