Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бүргэдийн баяр-2025" үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бүргэдийн баяр-2025" үргэлжилж байна
"Бүргэдийн баяр-2025" үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байгаа аж.

Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зохион байгуулагдах бөгөөд казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой юм.

“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үйл ажиллагаа болно.

  • Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох

  • Морь, тэмээ унах

  • Нум сум харвах

  • Алтыбакан казак үндэсний савлуур

  • Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.

  • Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх

  • Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах

  • 360 камераар зураг даруулах боломжтой.

  • Монгол анч тайга нохойны үзүүлбэр

  • Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт

  • “Бүргэдээр ан бариулах тэмцээн"

  • Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/

  • Казах үндэсний тоглоом

  • Kөкбар-тулам булаалдах,

  • Газраас зоос шүүрэх тэмцээн болно.

Хуваалцах