Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн.

Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээд "Ж"-г олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн.

Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Хуваалцах