Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийжээ
ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийжээ. Зураг: МҮОНРТ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгууд өнгөрсөн оны байдлаар нийт 151 төсөвт ортой ажиллаж байна. Энэ нь Хүүхдийн эмнэлгийн нийт төсөвт орны 35.6 хувийг эзэлж байна.

Тус тасгуудад 2025 онд нийт 9,505 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Мөн ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийснээс 8,089 буюу 68.5 хувь нь Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгуудад хийгдсэн байна. Үүний 34.7 хувь нь яаралтай хагалгаа байжээ.

Эдгээр үзүүлэлт нь хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хэрэгцээ, ачаалал өндөр байгааг харуулж байна. Иймээс оношилгоо, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг цаашид сайжруулах шаардлагатай байна.

Хуваалцах