Экспортын бүтээгдэхүүний чанар, олон улсын хүлээн зөвшөөрөлтийг сайжруулахад анхаарч байна
Мэдээллийн алба

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Экспортын чанар-Итгэлцлийн баталгаа” сэдэвт зөвлөгөөнийг Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгууллаа.
Экспортын бүтээгдэхүүний чанарын баталгааг сайжруулах, лабораториудын чадавхыг бэхжүүлэх, үндэсний стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, худалдаанд тулгарч буй техникийн саад тотгорыг бууруулах асуудлыг хэлэлцэв.
Шадар сайд Н.Номтойбаяр "Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний чанар, стандарт, олон улсын хүлээн зөвшөөрөлт чухал үүрэгтэй. Цаашид экспортын бүтээгдэхүүний чанарын баталгааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал" гэлээ.




















