Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны нэгдүгээр ээлжийн бүрэлдэхүүн эх орондоо ирлээ.

831196017_1393499109622902_3447339368329929369_n

Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн баг нь 2025 оны 09 дүгээр сард ажиллагааны газар орныг зорьж, НҮБ-ын мандатаар хүлээсэн үүрэг болох орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалах, зэвсэгт халдлага, мөргөлдөөний үед шуурхай арга хэмжээ авах даалгавруудыг мэргэжлийн өндөр түвшинд, нэр төртэй биелүүлсэн байна.

834131796_1393499399622873_8565175347061652100_n

Үүний зэрэгцээ ажиллагааны газар оронд олон улсын цэргийн багуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын соёл, уламжлалыг сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулжээ.

833392402_1393498932956253_5765493333471530759_n

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ болон Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн эдгээр цэргийн алба хаагчдыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар, Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар угтаж, баяр хүргэсэн юм.

831224717_1393499122956234_304807994264618390_n

Угтан авах ажиллагааны үеэр ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар энхийг сахиулагчиддаа хандан, дэлхийн халуун цэгт Монгол цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил, ур чадварыг дахин тунхаглаж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэнд талархал илэрхийлэв.

Хуваалцах