“Эрүүл ирээдүйн төлөө” хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах олон улсын форум болж байна
Мэдээллийн алба

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Форумаар Монгол Улсад хүүхдийн мэс заслын салбар үүсэж хөгжсөн 70 жилийн түүх, өнөөгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи, эмнэлзүйн ховор тохиолдол болон эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж байна.
Мөн хүүхдийн мэс заслын салбарын цаашдын хөгжил, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар туршлага солилцож байгаа юм.
Энэ удаагийн форумд Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны эрдэмтэн, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж байна.










