Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын Холбооны орнуудад Tesla цахилгаан машины борлуулалт хоёр дахин буурчээ

Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Америкийн Тесла компанийн цахилгаан автомашины борлуулалт Европын Холбооны орнуудад эрс буурчээ. Европын авто үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээгээр, 4-р сард энэ орнуудад 5475 Тесла машин зарагдсан нь жилийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын Холбооны орнуудад Tesla цахилгаан машины борлуулалт хоёр дахин буурчээ
Европын Холбооны орнуудад Tesla цахилгаан машины борлуулалт хоёр дахин буурчээ. Зураг: МҮОНРТ

Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Америкийн Тесла компанийн цахилгаан автомашины борлуулалт Европын Холбооны орнуудад эрс буурчээ. Европын авто үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээгээр, 4-р сард энэ орнуудад 5475 Тесла машин зарагдсан нь жилийн өмнөхөөс 52,6 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхний дөрвөн сарын туршид Теслагийн борлуулалт жилийн дүнгээрээ 46,1 хувь буурч, 41,677 болжээ. Үүний зэрэгцээ ЕХ-ны хэмжээнд цахилгаан машины борлуулалт нийт дүнгээрээ өнгөрсөн оны 4-р сарынхаас 26,4 хувиар өссөн байна.

Хамгийн өргөн борлуулагдсан нь Шкода Елрог загвар байгаа бол, Тесла Вай загвар тэргүүлэгчийн байрнаас 9-р байр руу ухарчээ. Улмаар Илон Маскийн компанийг Германы Вольксваген, Францын Рено, Хятадын BYD брэндүүд гүйцэж урьд нь оржээ. Харин ЕХ-ны хэмжээнд хос хөдөлгүүртэй машины борлуулалт оны эхнээс 20,8 хувь өссөн бол, бензин хөдөлгүүртэй машиных 20,6 хувиар унасан байна.

Хуваалцах