Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Foodex Japan 2026" 51 дэх удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн Токио хотод зохион байгуулагдана

"Foodex Japan 2026" 51 дэх удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Foodex Japan 2026" 51 дэх удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн Токио хотод зохион байгуулагдана
"Foodex Japan 2026" 51 дэх удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн Токио хотод зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

"Foodex Japan 2026" 51 дэх удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн 2026 оны 3 дугаар сарын 10-13-ний өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдана.

Дэлхийн 80 гаруй улсын 3000 гаруй аж ахуйн нэгж, брэндүүд оролцдог.

Мөн үзэсгэлэнг үзэхээр 80,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломжтой.

Монгол Улсаас тус үзэсгэлэнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд, хүнсний үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, зохион байгуулалтын ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийж байна.

Энэ үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Зээлийн батлан даалтын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Mongolia, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг, Mongolia-Japan center Монгол-Японы төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах